Tomcat

Apache Tomcat нь Java Servlet болон JSP(Java Server Page) вэб програмыг ажиллуулах боломжтой веб агууламж юм. Үбүнтү үйлдлийн системд Tomcat ыг 2 янзаар ажиллуулж болно.

  1. Системийн хүрээнд: Tomcat6 гэсэн хязгаарлагдмал хэрэглэгч үүсгэн boot ээс эхлэн ажиллана. Энэ нь зөвхөн өөрийн хувийн server т ашиглагддаг бөгөөд удридлагыг зөвхөн өөрийн системийн хэрэглэгчийн эрхээр ашиглана. Мөн өөрийн local дээр турших болон хөгжүүлэлтийн явцад энэ аргаар суулгадаг.
  2. Тусгайлан суулгах: Олон хэрэглэгч өөр өөрийн хэсгийг удирдах боломжтой.

Системийн хүрээнд суулгах

Системийн хүрээн суулгахдаа доорх командыг өгөхөд л хангалттай.

$ sudo apt-get install tomcat6

Tomcat ын үндсэн port нь *:8080 байдаг тул суулгаж дууссаны дараа http://хаяг:8080/ аар хандахад “It works” хуудсыг дуудна.

Тохируулах

Tomcat тохиргооны файлууд /etc/tomcat6 хавтасд байрлана.

Port солих 8080 port ыг өөр систем ашиглаж байгаа нөхцөлд /etc/tomcat6/server.xml файлын

<Connector port="8080" .....

Хэсгийг 8888 гэх мэт доорх байдлаар өөрчилнө.

<Connector port="8888" .....

Ашиглах порт 1024 өөс бага байх үед /etc/default/tomcat6 файлын

#AUTHBIND=no

=>

AUTHBIND=yes

болгож өөрчилнө.

Доорх командаар tomcat6 хэрэглэгчийн uid (user ID) ыг харна.

$ id tomcat6

Харин одоо /etc/authbind/byuid/{uid} гэсэн файлыг үүсгэн

0.0.0.0/32:1,1023

бичиж хадгалаад доорх командаар tomcat аа дахин ачааллана.

$ sudo /etc/init.d/tomcat6 restart
  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй.
  1. No trackbacks yet.

Сэтгэгдэл бичих